ТОЯМА МУЖ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛ ФҮЖИШИГЭ КАЁОКО ХЭНТИЙ АЙМАГТ ЖҮДОГИЙН КИМОНО ХАНДИВЛАЛАА /2026.03.30/

2026.05.25
Үйл явдлын мэдээ
Япон Улсын Тояма муж дахь Монгол Улсын Өргөмжит консул Фүжишигэ Каёоко 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймагт албан айлчлал хийж, аймгийн удирдлагуудтай уулзан боловсрол, эрүүл мэнд, спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон билээ.

Тэрээр тус айлчлалын үеэр аймгийн жүдо бөхийн хөгжилд хувь нэмэр оруулж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бөгөөд энэхүү амлалтын хүрээнд өнөөдөр /2026.03.30/ 20 ширхэг жүдо бөхийн кимоно хандивлалаа.

Хандивын эд зүйлсийг аймгийн Засаг дарга Д.Аюурбунь хүлээн авч, Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газарт албан ёсоор хүлээлгэн өглөө.

Уг дэмжлэг нь аймгийн өсвөр үе, тамирчдын бэлтгэл сургуулилалтын орчин нөхцөлийг сайжруулах, жүдо бөхийн спортыг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.