Мэдээ мэдээлэл
ХЭНТИЙ АЙМАГТ ЦАХИЛГААН АВТОМАШИН ЦЭНЭГЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026.05.25
Үйл явдлын мэдээ
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад цахилгаан автомашины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж, нийслэл болон орон нутагт ашиглалт нь улам бүр өргөжиж байна.
Манай аймгийн тухайд аялал жуулчлалын чиглэлээр түлхүү хөгжиж буй бүс нутгийн нэг бөгөөд дотоод, гадаадын жуулчид олноор зорин ирдэг.
Иймд #цахилгаан_автомашинаар зорчих иргэд, жуулчдад зориулан автомашинаа цэнэглэх боломжийг бүрдүүллээ.

