“МОРЬТОН" ҮНДЭСНИЙ АДУУНЫ ЭМНЭЛЭГ ЧИНГИС ХОТНОО ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ /2026.03.04/

2026.05.25
Үйл явдлын мэдээ
Тус эмнэлэг нь адууны эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээ, мэргэжлийн зөвлөгөөг стандартын дагуу үзүүлэх юм. Ингэснээр орон нутгийн малчид, адуучид адууны эмчилгээ, үйлчилгээг нутагтаа, түргэн шуурхай авах боломж бүрдэж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын зөвлөх Г.Тайванжаргал, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатар, "Морьтон" үндэсний адууны эмнэлгийг үүсгэн байгуулагч Малын их эмч Т.Сансарбаатар, Б.Батчимэг нар болон тус эмнэлгийн Ерөнхий эмч А.Наранбаатар тэргүүтэй удирдлагууд, уяачид, зочид төлөөлөгчид оролцсон юм.

645678754_1330912405807103_1129155491145308606_n