Мэдээ мэдээлэл
ЗАСАГ ДАРГАД ХҮРГЭХ МИНИЙ ҮГ – 100 САНАЛ, 100 ШИЙДЭЛ АРГА ХЭМЖЭЭ /2025.10.08/

Энэхүү ажлын хүрээнд Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь Хэрлэн сумын 5 сургуулийн ахлах ангийн сурагчид болон Политехник коллежийн сурагчидтай уулзалт хийж, тэдний санал хүсэлт, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.
Сурагчид өөрсдөд тулгамдаж буй асуудлуудаа нээлттэй ярилцаж санал санаачилгаа гаргалаа. Энэ хүрээнд Хэрлэн 4 дүгээр сургуулийн сурагчид хүүхдүүдийн хувцас солих өрөөтэй болж, дотуур байрны дулаан алдагдалыг шийдвэрлүүлэн, мөн нойлын тохижиолтыг сайжруулж хүүхдүүдийг илүү тав тухтай сурч боловсроход дэмжлэг үзүүллээ.
Мөн сурагчдын санал хүсэлтийг сонсоход ихэнх сурагчид нийтийн номын сан амралтын өдрүүдээр ажилуулах санал гарсан бөгөөд нийтийн номын сан бямба ням гарагуудад 8:30 аас 18:00 хүртэл ажилладаг боллоо.
Хан хэнтий сургууль номын сандаа Шинжлэх ухаан, гадаад хэл болон уран зохиолын гэх зэрэг олон төрлийн номоор номын баяжуулалт хийлээ.

Түүнчлэн Хэрлэн 1 дүгээр сургуулийн сурагчид охидын хувцас солих өрөөтэй болсон бөгөөд Ингэснээр хүүхдүүд заал руу хичээллэхээр орохдоо ариун цэврийн өрөө эсвэл ангидаа хувцасаа сольдог байсан бол энэ асуудал бүрэн шийдвэрлэгдлээ.