Мэдээ мэдээлэл
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ОРОН СУУЦЖУУЛАХ ЗОРИЛГООР ЖАРГАЛТХААН СУМАНД 8 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИГДАЖ БАЙНА /2025.09.05/
2026.03.31
Сумдын мэдээ
БХБЯ-ны сайдын багцаас хэрэгжиж буй төслийн хүрээнд Хэнтий аймгийн 3 суманд буюу (Жаргалтхаан-8, Биндэр-15, Хэрлэн-15) сумдад төрийн албан хаагчдын орон сууц баригдаж байна.
Энэ хүрээнд Засаг дарга Д.Аюурбунь Жаргалтхаан суманд ажиллаж байх үеэрээ тус 8 айлын орон сууцны барилгын ажилтай газар дээр нь танилцаж, ажлын явц, чанарт хяналт тавин ажиллалаа.
Энэхүү орон сууц ашиглалтад орсноор суманд ажиллаж буй төрийн албан хаагчдын амьдрах нөхцөл сайжирч, орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна.