“ТЭРГҮҮЛЭХ” ЗЭРЭГТЭЙ БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААНД БАЙР ЭЗЭЛСЭН БАГШ НАРЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА /2025.10.07/

2026.03.31
Үйл явдлын мэдээ
Багшийн мэдлэг, заах арга, ур чадварыг хөгжүүлэх, хичээл сургалтын үйл ажиллагааг дэмжин ажиллах ажлын хүрээнд зохион байгуулсан Тэргүүлэх зэрэгтэй багш нарын ур чадварын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Багш бүхэн ээлжит хичээлээ чанартай хүртээмжтэй хүргэдэг байх нь сургалтын чанарыг сайжруулахад чухал байр эзэлдэг.

Энэ жилийн ур чадварын уралдаанд 1 дүгээр байр-500.000 төгрөг, 2 дугаар байр-300.000 төгрөг, 3 дугаар байр-200.000 төгрөг, тусгай байр-100.000 төгрөгөөр тус тус шагнаж урамшууллаа.

ЕБС-ийн багш нарын ангилалд:

ТЭРГҮҮН БАЙР: Мөрөн ЕБС-ийн бага ангийн багш Н.Энхпүрэв

ДЭД БАЙР:Тэмүүжин ЕБС-ийн математикийн багш Э.Батболд, Бор-Өндөр ЕБС-ийн биологийн багш Б.Ууганцэцэг

ГУТГААР БАЙР: Хэрлэн 1 ЕБС-ийн газарзүйн багш Г.Оджав, Бэрх ОУС-ийн монгол хэлний багш Э.Эрдэнэсувд

ТУСГАЙ БАЙР:

Өмнөдэлгэр ЕБС-ийн англи хэлний багш Д.Мөнххэрлэн
Бэрх ЕБС-ийн багш бага ангийн О.Ганбат
Норовлин ЕБС-ийн бага ангийн багш Ю.Нарангарав
 

СӨБ-ын Тэргүүлэх зэрэгтэй багш нарын ур чадварын уралдаанд:

ТЭРГҮҮН БАЙР: Хэрлэн сумын 3-р цэцэрлэгийн багш Э.Булган

ДЭД БАЙР: Хэрлэн сумын 9-р цэцэрлэгийн багш Ө.Гантуяа, Хэрлэн сумын 2-р цэцэрлэгийн багш Ш.Цогтбаяр

ГУТГААР БАЙР:

Өмнөдэлгэр сумын цэцэрлэгийн багш С.Цэрэнханд, Хэрлэн сумын 9-р цэцэрлэгийн багш П.Ариунгэрэл

ТУСГАЙ БАЙР:

Цэнхэрмандал сумын цэцэрлэгийн багш Б.Нандин-Эрдэнэ
Баян-Овоо сумын цэцэрлэгийн багш Л.Мягмарсүрэн
Норовлин сумын цэцэрлэгийн багш Г.Мөнхзаяа

11

Багшийн ур чадвар, хөгжлийг дэмжих, шилдэг арга зүй, технологийн сан бүрдүүлэх, хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй, тэргүүн туршлагыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой зохион байгуулсан Монгол улсын “Тэргүүлэх” зэрэгтэй багш нарын ур чадварын уралдааны аймгийн шатны шалгаруулалтад амжилттай оролцож, шагналт байранд шалгарсан багш нартаа баяр хүргэж, ажлын их амжилт хүсье.

12

10

14

3

4

2

555

6

7

8

9