СУДАЛГАА ШИЙДЭЛ ЭРҮҮЛ МЭНД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

2025.08.28
Үйл явдлын мэдээ

508815923_1125929962972016_3478155093675124162_n

508469072_1125929976305348_387831057752016207_n

Хэнтий аймагт эрүүл мэндийн салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойг угтан “Судалгаа–Шийдэл–Эрүүл мэнд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа

Тус хурал нь эрүүл мэндийн салбарын бодлого, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар шинжлэх ухаанд суурилсан хэлэлцүүлэг өрнүүлж, орон нутгийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх юм.

Хурлын эхний хэсэгт дараах илтгэлүүд тавигдлаа. Үүнд:

-- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, АШУ-ны доктор, профессор, хүний гавьяат эмч, Шинэ АУИС-ийн ректор М.Амбага оролцож Эрүүл мэндийн салбарын хөгжил, шинжлэх ухааны оролцооны талаар байр сууриа илэрхийллээ.

-- Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн дэд захирал Г.Анхболд “Сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, тусламж үйлчилгээ” сэдвээр илтгэл тавьж, сэтгэцийн эрүүл мэндийн тогтолцооны тулгамдсан асуудал, бодлого, шийдлийн талаар танилцуулж байна.

-- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ЭМДМА-ны дарга С.Гэрэлмаа “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өнөөгийн байдал” сэдвээр илтгэл танилцуулж, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үр дүнг хэлэлцүүллээ

508424029_1125930522971960_4786622941650529023_n

508419306_1125930266305319_676516504248058946_n