“ТОГОРУУНЫ БАЯР-2025”

2025.08.28
Сумдын мэдээ

506049970_1123840689847610_6893924048065005812_n

Биндэр суманд уламжлал болон зохиодог "Тогорууны баяр-2025" 11 дэх жилдээ зохион байгуулагдлаа

Энэхүү уламжлал болсон “Тогорууны баяр”-т Солонгос, Хятад, Герман гэх мэт олон улсын шувуу судлаачид болон олон улсын жуулчид, нутгийн иргэд өргөнөөр оролцож байна.

Монголд болон дэлхийд ховордож буй цэн тогоруу болон ус намгархаг газрын хамгааллыг нутгийн иргэдтэй хамтран сайжруулах, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, орон нутаг руу чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Тус арга хэмжээний үеэр баярт цугларсан олон Биндэр суманд байрлах түүхэн ач холбогдол бүхий аялал жуулчлалын төв болох “ИХ ХУРАЛДАЙ” цогцолборыг үзэж сонирхлоо.

Энэ цогцолбор нь 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг тунхаглан, Их хуралдайг зарласан түүхэн газар дээр баригдсан гэдгээрээ онцлог билээ.

506378241_1123839953181017_7727422203931626007_n

507310656_1123836583181354_557098591822350519_n

507373266_1123835293181483_3090152904806390550_n

506057156_1123839406514405_4654659322218518293_n

506053275_1123840503180962_2868836814744513492_n