АЙМГИЙН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

2025.06.16
Үйл явдлын мэдээ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б. Цогт-Орших, Аймгийн ИТХ-ын Ажлын албаны Хууль эрх зүй, хяналт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Бямбабаатар нар аймгийн Шүүх шинжилгээний хэлтэст ажиллалаа.

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус хэлтэст зайлшгүй шаардлагатай өнгөт, фото, принтер, камер зэрэг тоног төхөөрөмжүүд гардуулан өглөө.

Энэхүү дэмжлэг нь гэмт хэргийн ул мөр тогтоох, нотлох баримт цуглуулах, шүүх шинжилгээний үр дүнг шуурхай гаргах нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Мөн хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчдын санал хүсэлтийг сонсон, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

503822447_1116604597237886_7717503013008424086_n

503799580_1116604757237870_1722663234798359245_n

503803781_1116604527237893_7938360294119922940_n

504072030_1116605067237839_6361896292698014967_n