МУАЙТАЙ БОКСЫН ДЭЛХИЙН ГУРВАН УДААГИЙН АВАРГА ЦЭРЭНХАНДЫН АМАРСАНААГ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025.06.04
Үйл явдлын мэдээ

Муайтай боксын насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн гурван удаагийн аварга, олон улсын тэмцээний олон түрүүтэй тамирчин Цэрэнханд овогтой Амарсанааг Хэнтий аймгийн Засаг дарга өнөөдөр хүлээн авч уулзан, ирэх тэмцээнд нь амжилт хүсэн, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Түүний хувьд Камбож, Тайланд зэрэг улсад болсон олон улсын чанартай тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн оролцож, дэлхийн аваргын алтан медаль, аваргын бүс хүртэн, Монгол улсынхаа нэрийг өндөрт мандуулсаар байгаа залуу тамирчин юм.

Ц.Амарсанаа нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Нэгдүгээр багийн харьяат, Тэмүүжин сургуулийн 2019 оны төгсөгч бөгөөд өнөөдөр төрөлх аймагтаа ирж, бахархалт амжилтаа аймгийн удирдлагуудад танилцууллаа.

Аймгийн Засаг дарга түүний тууштай хөдөлмөр, эх орноо сурталчлах үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэн, дараачийн олон улсын тэмцээнүүдэд бэлтгэхэд, оролцоход бодит дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.