“ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2025.06.03
Үйл явдлын мэдээ

“Бүсчилсэн хөгжил – Төрийн албаны манлайлал” зүүн бүсийн зөвлөгөөний хүрээнд зохион байгуулагдаж буй салбар хэлэлцүүлгүүд Чингис хотын дөрвөн байршилд нэгэн зэрэг өрнөж байна.

Хан Хэнтий чуулгын А танхимд “Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээ” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг явагдаж байгаа бөгөөд хэлэлцүүлэгт төрийн албаны салбар зөвлөлийн дарга, гишүүд болон төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд идэвхтэй оролцож байна.

Хэлэлцүүлгийг Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, ТАЗ-ийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нар удирдан явуулж, төрийн албаны шинэтгэл, хууль тогтоомжийн хэрэгжилт, хэрэглээ зэрэг сэдвээр мэдээлэл өгч, санал солилцож байна.

Энэхүү хэлэлцүүлэг нь төрийн албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах, практикт тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм

494152957_1092369956328017_2383429476733467372_n

494418011_1092369862994693_2361983142824780176_n

494199284_1092369786328034_3297624215682139817_n

494620921_1092369866328026_1390000567126038689_n

494173433_1092370039661342_7046843562372532970_n