Мэдээ мэдээлэл
БИЧИЛ УУРХАЙН НӨХӨРЛӨЛҮҮДТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Бэрх хот дахь Далд уурхайн музей, сургалт, мэдээллийн төвд аймгийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд бичил уурхай, нөхөрлөлүүдийн төлөөллүүдтэй хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулж байна.
Тус хэлэлцүүлэг зөвлөгөөнд Батноров, Баян-Адарга, Норовлин, Хэрлэн, Дархан сумдад үйл ажиллагаа эрхэлж буй бичил уурхайн нөхөрлөлийн гишүүд, сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагчид, аймгийн бичил уурхайн нэгдсэн холбоо, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож байна
Энэхүү хэлэлцүүлэг нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд байгаль орчин, хүний эрүүл мэндэд халгүй, хариуцлагатай зохион байгуулах болон ХАБЭА-н дүрэм журмыг мөрдөж осол гэмтлээс урьдчилан сэргийлэх аливаа эрсдэлээс хамгаалагдсан бичил уурхайг төлөвшүүлэх, бичил уурхайн нөхөрлөлүүдэд тулгамдсан асуудлын гарц шийдлийг олж зөвшилцөх, харилцан ойлголцохоор уулзалтыг зохион байгуулж байна




