Мэдээ мэдээлэл
УХААЛАГ_НОГООН_БҮС_ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хяналтын камер, урсгал мэдрэгч төхөөрөмжүүдийг иж бүрэн байгуулан, хотын хөдөлгөөн, бохирдол, эрчим хүчний хэрэглээ, аюулгүй байдлын мэдээллийг цаг алдалгүй авч шинжилгээ хийх, зохицуулах арга хэмжээ авах, системийг нэвтрүүлж, хиймэл оюун ухаанд суурилсан гамшгийн эрсдэлийн удирдлага, менежментийг хөгжүүлнэ гэж заасан. #Үүний хүрээнд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга, Цагдаагийн хурандаа Г.Арсланхуягаар ахлуулсан ажлын хэсэг #Хэнтий_аймагт ажиллаж цаг үеийн мэдээлтэй танилцаж холбогдох албаныханд арга зүйн зөвлөгөө өгч байна.
Хэнтий аймагт одоогийн байдлаар:
71 цэгт 177 камер суурилуулсан байдаг бөгөөд үүнээс ажиллаж байгаа 69, гэмтэлтэй 108 байна. Мөн 442 аж ахуй нэгж байгууллагаас 30 байгууллага камержуулалттай байна.
Энэ жил 15 цэгт 60 камер тавихаар ажиллаж камерын Дэд төвийг цагдаагийн газарт байгуулсан.
Цаашид 18 сум, 5 тосгон болон Хэрлэн суманд 422 цэгт 1336 камерыг үе шаттайгаар байршуулна.
Камерын хяналтыг сайжруулснаар гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж иргэний эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэн хотын соёлыг бий болгох, хогоо ил задгай хаяхгүй байх гэх мэт олон зүйл дээр хөшүүрэг болох юм.


