Мэдээ мэдээлэл
АГААРЫН ЧАНАРЫН АВТОМАТ СТАНЦЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЖ БАЙНА
2025.05.06
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Чингис хотын агаарын чанарыг тодорхойлох автомат станц суурилуулах талаар тусгагдсан.
Үүний хүрээнд БНСУ-ын БОЯ болон БОУАӨЯ-ны хэлэлцээрээр 2023-2026 онд хэрэгжих буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд 21 аймгийн төвийн агаарын чанарыг 24 цагийн турш тасралтгүйгээр тогтмол хэмжих автомат станц суурилуулахаар ажиллаж байна.
Энэхүү төслийн 3 дахь аймаг нь Хэнтий аймаг боллоо.
Тус автомат станцаар агаарын чанарыг хүхэрлэг хий, азотын ислүүд болон PM2,5 тоосонцрын агууламж цаг тутамд буюу хоногт 24-ээс дээш удаа хэмжих юм.
Агаарын чанарыг автомат станцаар хэмжсэнээрээ тухайн гарч буй үзүүлэлтээр ард иргэдийн эрүүл аюулгүй амьдрах төдийгүй амьдралын чанарыг сайжруулахад дэмжлэг болох юм.


