Мэдээ мэдээлэл
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ХАРЬЯА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ “АЛДАР” СПОРТ ХОРООНЫ ТОМИЛОЛТЫН БАГ #ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Батлан хамгаалах салбар 2025 оныг “ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ИХ СЭРГЭЛТИЙН ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб “Алдар” спорт хорооны томилолтын багтай хамтран 04 дүгээр сарын 22-ны өдөр Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудын байнгын бүрэлдэхүүн хугацаат цэргийн алба хаагчид, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзалт хийлээ
“Алдар”-ын томилолтын багт Хурандаа В.Гомбожав, ОУХМ дэд хурандаа Х.Хаш-Эрдэнэ, Монгол Улсын гавьяат тамирчин, хошууч Г.Мандахнаран, Монгол Улсын гавьяат тамирчин ахмад М.Анхцэцэг, Монгол Улсын харцага хошууч Б.Одгэрэл, Монгол Улсын арслан ахмад Р.Пүрэвдагва, ОУХМ ахлах дэслэгч Ч.Март, Монгол Улсын даяар дурсагдах дархан мэргэн ахлах ахлагч Д.Мөнхгэрэл, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, шатрын их мастер Г.Сугар, Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Пүрэв, Монгол Улсын даяар дурсагдах дархан мэргэн С.Энхтөр болон ҮБХИС-ын албаны дарга, ахлах багш, цэргийн ухааны доктор хошууч У.Мөнхбат нарын спортын шилдгүүд багтсанаараа онцлог байв.