АГЕНТЛАГИЙН_ДАРГА_НАРЫН_ШУУРХАЙ_ХУРАЛДААН_БОЛЛОО

2025.05.06
Үйл явдлын мэдээ
Агентлагийн дарга нарын шуурхай хуралдааныг өнгөрсөн сараас эхлэн сар бүрийн 4дэх долоо хоногийн Мягмар гарагт 14:00 цагаас зохион байгуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар
✅ Хуурайшилт ихтэй байгаа Баянмөнх, Цэнхэрмандал сумуудад урьдчилсан мэдээг хүргэж ажиллаж байна
✅ Аймгийн хэмжээнд Улаанбурхан өвчлөлийн батлагдсан-6 эмнэлэгт-2 эдгэрсэн-4 сэжигтэй тохиолдол-1 хавьтал-150 байгаа бөгөөд АНЭ, өрх, сумын эрүүл мэндийн төвүүдээр үйлчлүүлсэн иргэдийн дунд хам шинжийн тандалтыг хийлгэж байна. Мөн улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэж, иргэдийг дархлаажуулалтад хамрагдуулж байна
✅ Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 434 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 37.7%-иар өссөн байна. Мөн согтууруулах ундаа худалдан борлуулдаг байгууллагуудад гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг хүргэж ажиллаж байна.
✅ Онцгой байдлын газар 4 дүгээр сард нийт 65 удаагийн гамшиг ослын дуудлага ирснээс объектын гал түймэр-45, ой хээрийн гал түймэр-18, малын гоц халдварт өвчин-2, цасан шуурганд төөрсөн-5, зам тээврийн осол-2, ахуйн осол-1, гол нууранд цөмөрсөн-2 дуудлагуудад шуурхай хариу арга хэмжээ авч ажиллаа