Мэдээ мэдээлэл
СУМДЫН УЛСЫН БҮРТГЭГЧ НАР ЗӨӨВРИЙН ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛЛОО
Хэнтий аймгийн 13 -н сумын ЗДТГ-аас тухайн суманд Улсын бүртгэлийн явуулын үйлчилгээ үзүүлэхэд ашиглах дотоод сүлжээний 4G зөөврийн төхөөрөмжийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авч өглөө.
Энэхүү төхөөрөмжтэй болсноор хөгжлийн бэрхшээлтэй ,өндөр настай ,хэвтрийн дэглэмтэй зорилтот бүлгийн иргэдийн байгаа газарт нь очиж төрийн үйлчилгээ үзүүлэхээс гадна ААНэгж,Байгууллагууд ,Багийн өдөрлөг арга хэмжээнд очиж улсын бүртгэлийн гараас гарт үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой боллоо
Баян-Адарга ,Батноров, Баянхутаг ,Бор-Өндөр, Баянмөнх ,Баян-Овоо, Биндэр, Галшар, Дадал, Мөрөн, Норовлин, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр сумын ЗДТГ, ИТХ , удирдлагуудад Улсын бүртгэлийн үйл ажиллагааг дэмжиж төрийн үйлчилгээг иргэддээ түргэн шуурхай хүргэхэд дэмжлэг үзүүлсэнд гүн ТАЛАРХАЛ илэрхийлье
