ХЭНТИЙ АЙМГИЙН ТӨРИЙН АУДИТЫН ГАЗАР УЛСЫН ХЭМЖЭЭНД ГУРАВДУГААР БАЙРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

2025.04.25
Үйл явдлын мэдээ

Хэнтий аймгийн Аудитын газар 2024 оны ажлаараа улсын хэмжээнд 3 дугаар байрт эрэмбэлэгдэж шагналаа гардан авлаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням, Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын захирал Д.Энхболд нар гардуулав.

Аудитын газар нь 2024 онд 107.3 тэрбум төгрөгийн зөрчил, алдааг илрүүлж, Аудитын шийдвэрийн хэрэгжилт 100 хувь ханган, 14 удаагийн зөвлөмж, уулзалтыг зохион байгуулсан байна.

488258009_1070297075201972_327604765979836898_n

488711863_1070297121868634_6241536243179642183_n