Мэдээ мэдээлэл
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КИОСК МАШИНЫГ 13 СУМАНД ГАРДУУЛЛАА
2025.04.25
Үйл явдлын мэдээ
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, сум орон нутгаасаа төрийн 600 гаруй үйлчилгээг авах боломжтой Киоск машиныг аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, Цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Батжаргал нар сумын удирдлагуудад гардууллаа.
Тухайлбал, Батширээт, Баян-Овоо, Баянмөнх, Бор-Өндөр, Баянхутаг, Галшар, Дархан, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Мөрөн, Норовлин, Цэнхэрмандал зэрэг 13 суманд хүлээлгэн өгч байна. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд нэг алхамаар ойртож байгаа юм.
Тус "Киоск" машиныг хариуцан ажиллах сумдын цахим үйлчилгээний мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулж, чадавхжууллаа.














