Мэдээ мэдээлэл
ЗҮҮН БҮСИЙН НИЙТИЙН АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АНХДУГААР ЧУУЛГАН, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025.04.14
Үйл явдлын мэдээ
ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАР аймгуудын нийтийн үйлчилгээний салбарын 230 гаруй ажилчдыг хамарсан БҮСИЙН ХЭМЖЭЭНИЙ чуулган болж байна.
Бүсийн хэмжээнд нийтийн ахуй үйлчилгээний бодлого төлөвлөлт болон төр хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож байна.
Тус чуулганаар нийтийн аж ахуйн салбарт тулгамдаж байгаа өнөөгийн асуудал болон дутагдалтай байгаа ажлын байрны стандарт, барьцаалах хөрөнгө дутагдалтайгаас томоохон хөрөнгө оруулалт хийх боломжгүй байдал болон салбарын стандартыг мөрдөж ажиллаж чадахгүй, менежментийн бодлого төлөвлөлтгүй гэх мэт олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг арга хэмжээ болж байна.




