ХААН БАНК ХЭНТИЙ АЙМАГТ 1 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛНА

2025.04.07
Үйл явдлын мэдээ

Өнөөдөр ХААН банкны Иргэдийн банк хариуцсан дэд захирал Д.Ариунбат, Хэнтий аймгийн ХААН банкны захирал Б.Алимаа нар аймгийн Засаг дарга Д.Аюурбуньтай уулзаж Хэнтий аймагт хийж хэрэгжүүлэх олон талт ажлуудад санал солилцлоо.

Хаан банкны зүгээс бизнес эрхлэгчид, аялал жуулчлал, эрчимжсэн болон уламжлалт мал аж ахуйг дэмжин ажиллахаа илэрхийлэн аймаг орон нутагт зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнүүдийг дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж буй энэ үед байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжихийг тэргүүлэх чиглэлээ болгосон ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд Хаан банк сангаараа дамжуулан 2007 оноос эхлэн “ХААН банкны ой” хөтөлбөрийг санаачлан Монгол орны өнцөг булан бүрд мод, бут тарих ажлыг тууштай хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2025 оноос эхлэн шат дараатайгаар Хэнтий аймагт 1 сая мод тарих шийдвэр гаргаснаа танилцууллаа.

Мөн орон нутгуудад жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор ХААН банкны байрыг хамтран ашиглах боломжийн тухай, банкнаас хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийг танилцуулж, хамтран ажиллахаар харилцан санал солилцлоо.

486669981_1066453108919702_6447520660116102849_n

487462750_1066453302253016_2081471897639948929_n

487109382_1066453198919693_5319106480746052349_n