Мэдээ мэдээлэл
“ЭМЧИЙН ХӨГЖИЛ-100” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
Хэнтий аймагт ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ, “ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн газар, Аймгийн Засаг даргын тамгын газар санаачлан “ЭМЧИЙН ХӨГЖИЛ-100” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.
Тус эрдэм шинжилгээний хуралд 16 сэдвээр 46 эмч эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна
Эрдэм шинжилгээний хурал нь ЭМСалбарын хөгжлийн талаар тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ хийж, зохих асуудлыг дэвшүүлэн хэлэлцэж, бодлого боловсруулж шийдвэр гаргагч удирдлагууд болон салбарын эмч мэргэжилтнүүдэд чухал ач холбогдолтой бөгөөд цаашид эмнэлгийн шинэ технологийг нэвтрүүлэх нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээг орон нутагт хөгжих боломжийг бүрдүүлэх, эмч, мэргэжилтнүүдийн судалгааны ажлыг дэмжих, судалгааны ажлыг олон нийтэд сурталчлах, урамшуулах, түгээн дэлгэрүүлэх, санаа бодлоо солилцох чухал ач холбогдолтой юм.
Хурлын ерөнхий шүүгчээр Монгол улсын хүний гавьяат эмч, клиникийн профессор Б.Цэгмид, Шүүгчээр АУ-ны магистр Н.Ариунаа, НЭМУ-ын магистр Л.Эрдэнэчимэг, Хурлын чиглүүлэгчээр ХШУ-ны магистр О.Энх-Уянга нар ажиллаж байна

