“ЭМЧИЙН ХӨГЖИЛ-100” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2025.04.07
Үйл явдлын мэдээ

Хэнтий аймагт ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ, “ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн газар, Аймгийн Засаг даргын тамгын газар санаачлан “ЭМЧИЙН ХӨГЖИЛ-100” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

Тус эрдэм шинжилгээний хуралд 16 сэдвээр 46 эмч эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна

Эрдэм шинжилгээний хурал нь ЭМСалбарын хөгжлийн талаар тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ хийж, зохих асуудлыг дэвшүүлэн хэлэлцэж, бодлого боловсруулж шийдвэр гаргагч удирдлагууд болон салбарын эмч мэргэжилтнүүдэд чухал ач холбогдолтой бөгөөд цаашид эмнэлгийн шинэ технологийг нэвтрүүлэх нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээг орон нутагт хөгжих боломжийг бүрдүүлэх, эмч, мэргэжилтнүүдийн судалгааны ажлыг дэмжих, судалгааны ажлыг олон нийтэд сурталчлах, урамшуулах, түгээн дэлгэрүүлэх, санаа бодлоо солилцох чухал ач холбогдолтой юм.

Хурлын ерөнхий шүүгчээр Монгол улсын хүний гавьяат эмч, клиникийн профессор Б.Цэгмид, Шүүгчээр АУ-ны магистр Н.Ариунаа, НЭМУ-ын магистр Л.Эрдэнэчимэг, Хурлын чиглүүлэгчээр ХШУ-ны магистр О.Энх-Уянга нар ажиллаж байна486537115_1065879935643686_5456009942022371165_n 

486627760_1065879875643692_1819783877358903187_n

487099455_1065879975643682_1230445646554178281_n