Мэдээ мэдээлэл
АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Хуралдаанаар Хэрлэн сумаас урин хавар ирж байгаатай холбогдуулан “Манай голынхон”, “Хаявал хог ангилбал баялаг” зэрэг цэвэрлэгээний нөлөөллийн аянуудыг шат дараатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд агентлаг байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриаллаа.
Энэ 3 дугаар сард Онцгой байдлын газарт 37 удаагийн дуудлага мэдээлэл ирснээс объектын гал түймэр-28, ой хээрийн түймэр-3, мал амьтны гоц халдвар өвчин-1, цасан шуурганд өртсөн-5 бүртгэгдэж онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбар, нэгжүүд, сумд, тосгодын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиуд хамтран шуурхай хариу арга хэмжээ авч ажилласан байна.
Эрүүл мэндийн газраас эрүүл мэндийн байгууллагуудад цаг үетэй холбоотой мэдээ, мэдээлэл, зөвлөмж, чиглэлийг тогтмол албан тоотоор хүргүүлж, долоо хоног бүрийн 2 дахь өдрийн 11:00 цагаас цахимаар хуралдаж чиглэл өгч ажиллаж байна.
Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс хаврын хуурайшлын зэргийг бууруулах арга хэмжээг авч байгаа бөгөөд 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр 29,30-нд Хэнтий уулсаар нойтон цас орж цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Цагдаагийн газраас өнгөрөгч 14 хоногт иргэд байгууллага, албан тушаалтнаас нийт 243 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өнгөрсөн 14 хоногтой харьцуулбал 10.6% буурсан байна., гэмт хэрэг-60 бүртгэгдсэн нь 31.8% буурсан, зөрчил-183 бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос 0.5% өссөн үзүүлэлтэй байгаа талаар мэдээллээ.
Хэнтий аймгийн Засаг даргын Зөвлөх Г.Тайванжаргал агентлаг байгууллагуудыг шуурхай хуралдаанд ирц бүрэн хангаж оролцохыг санууллаа.

