Мэдээ мэдээлэл
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА НАРТАЙ ЦАХИМААР ХУРАЛДЛАА
2025.04.03
Үйл явдлын мэдээ
Цахим хурлаар гал түймрийн эрсдэлтэй бүс нутагт хөдөлгөөнт бүлэг ажиллуулах, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцэж байна.
Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын удирдлагууд орон нутагт гарсан ой хээрийн түймрийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний талаарх мэдээ мэдээллийг хүргэлээ.
Аймгуудад энэ хаврын хуурайшилттай үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, мэргэжлийн ангийн бэлэн байдлыг хангах, аймаг орон нутгийн зүгээс онцгой байдал болон зарим мэргэжлийн байгууллагуудыг старлинк төхөөрөмжөөр хангаж ажиллахыг зөвлөлөө.


