ОЛОН УЛСЫН ЛОГИК ПАЗЗЛЫН УРАЛДААН-2025" ОЛИМПИАДАД МАНАЙ АЙМГИЙН 400 ХҮҮХЭД ОРОЛЦЛОО

2025.04.02
Үйл явдлын мэдээ

Тодруулбал, Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, оюун ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, логик паззлын ДАШТ-д оролцох багийг бүрдүүлэх зорилготой “ОЛОН УЛСЫН ЛОГИК ПАЗЗЛЫН УРАЛДААН” 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Монгол орон даяар аймаг тус бүрт нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.

Тус олимпиадад манай аймгаас IV, V, VI-VII, VIII-IX, X-XII гэсэн 5 ангиллаар 400 гаруй сурагчид оролцож, оюун ухаанаа сорилоо.

Аймагтаа шалгарсан сурагчид улсын олимпиадад оролцох эрхтэй болж байгаа юм. Улсын олимпиадад шалгарсан сурагчид Дэлхийн аварга шалгаруулах Паззлын тэмцээний багт орох юм.

Улсын олимпиад ирэх сарын 27, 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
- АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ -