ЦЭНХЭРМАНДАЛ СУМЫН "МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨНД 150 ГАРУЙ МАЛЧИД ОРОЛЦЛОО

2025.04.02
Сумдын мэдээ

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг даргын Зөвлөх Г.Тайванжаргал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Ш.Жавхлан нар оролцож, төрөөс малчдын талаар баримталж буй бодлого, аймаг орон нутагт хийж буй болон хийгдэхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл өглөө.

Зөвлөгөөнөөр малын бүртгэл мэдээллийн сангийн программын танилцуулга, мэдээлэл, хоршооны малчин иргэн хэрхэн зээлд хамрагдах, малчдын нийгмийн даатгалын тухай хууль, цахим татвар бидний хэрэглээ, мал эмнэлгийн арга хэмжээ анхаарах асуудлууд, хүний хөгжил ба аз жаргал, тал нутгийн нүүдэлчин өнөөдөр маргааш сэдвээр илтгэл танилцуулга хийгдэж, хэлэлцүүлэг зохион байгуулагдав.

"Малчдын зөвлөгөөн"-ий үеэр хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж яваа малчдыг улс, аймгийн шагналаар шагнаж урамшуулсан юм.

Цэнхэрмандал сум нь жилийн эцсийн дүнгээр 153.3 тоо толгой мал тоолуулсан бөгөөд нийт 522 малчин өрхтэй юм. Үүнээс 260 шахам өрхийн малчид аравтын бүлэг байгуулан 680 га-д хоршин нийлж, хамтын хөдөлмөрийн үр дүнгээр 70000 боодол ногоон тэжээл аван мал аж ахуйгаа хөгжүүлэн ажиллаж байгаа ажилсаг түмэн юм.

485807984_1062225899342423_1191157501388852520_n

485139947_1062226012675745_7485852400805585531_n

486236757_1062226359342377_2968385116505003437_n