ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ӨСВӨР ҮЕИЙН 2025 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2025.04.02
Үйл явдлын мэдээ

Тэмцээнийг Монголын Хүндийн Өргөлтийн холбоо , аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж байна.

Тэмээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Зөвлөх Г. Тайванжаргал, Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Солонго, Монголын Хүндийн өргөлтийн холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч А.Ариунболд, Монголын Хүндийн Өргөлтийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаяр нар оролцлоо.

Тэмцээний Ерөнхий шүүгчээр:
Монголын Хүндийн Өргөлтийн холбооны шүүгчдийн зөвлөлийн гишүүн, Ази тивийн Хүндийн өргөлтийн холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 удаа, 2020 оны Токио, 2024 оны Парисын зуны олимпын наадамд тус тус шүүгчээр ажилласан, Олон улсын 1-р зэрэглэлийн шүүгч Лхагвасүрэнгийн Одгэрэл,
Дэвжээний Жүри шүүгчээр:
Монголын Хүндийн Өргөлтийн холбооны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын 1-р зэрэглэлийн шүүгч Т.Ганболд нарын 15 шүүгч 3 өдрийн турш тэмцээнийг шүүн явуулна.
Тэмцээнд 15 багийн 150 гаруй өсвөрийн туйванчид 25 жингийн ангилалд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

486372954_1062219236009756_138536553226957465_n

485807850_1062219176009762_5193325479212816220_n

486355698_1062219402676406_1177604968339609272_n