Мэдээ мэдээлэл
“НАУРЫЗ 2025” АРГА ХЭМЖЭЭГ ХЭНТИЙ АЙМАГТ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025.04.02
Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Казах иргэдийн холбооноос Наурызын баярыг угтан "Наурыз 2025" арга хэмжээг Чингис хотод зохион байгууллаа.
Хэнтий аймгийн Казах иргэдийн холбооны тэргүүн “Чингис алтайн гайхамшиг” ХХК-ийн захирал, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Х.Аманбек болон тус холбооны 15 гишүүний санаачлагаар уг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд баярын арга хэмжээнд Хэнтий аймгийн Хэрлэн сум, Өлзийт тосгон, Бэрх тосгон, Тахилгат тосгонд амьдран сууж буй 200 гаруй Казах иргэдийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү баярын арга хэмжээний үеэр аймгийн Засаг даргын жуух, Хан Хэнтийн алдартан, Аймгийн Хүндэт тэмдэгээр дараах эрхмүүдийг тодруулж шагналаа.