Мэдээ мэдээлэл
БОР-ӨНДӨР СУМАНД САР БҮР УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ ЭРЭГТЭЙ ВОЛЕЙБОЛ СОНИРХОГЧДЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО
2025.03.24
Сумдын мэдээ
Бор-Өндөр суманд сар болгон #Эхлэл_ирээдүй уриалгын дор зохион байгуулагддаг эрэгтэй волейбол сонирхогчдын тэмцээн 4 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 12 багийн 72 тамирчин оролцож,
1-р байранд Ж.Ялалтбаатар ахлагчтай баг тамирчид
2-р байранд О.Түвшинжаргал ахлагчтай баг тамирчид
3-р байранд Х.Пүрэвбаатар ахлагчтай баг тамирчид шалгарсан бол тэмцээний шилдгүүдээр
#Өсөх_ирээдүйтэй тамирчнаар Т. Энхдөл
#Шилдэгч_холбогчоор Г.Лхагважав
#Шилдэгч_довтлогчоор О.Түвшинжаргал
#Тэгш_тоглогчоор Б. Бат-Оргил нар тодорлоо.
Уг тэмцээнийг зохион байгуулснаар волейбол сонирхогчдын оролцоо улам нэмэгдэж, тамирчдын ур чадвар сайжирч, хоорондын харилцаа холбоо сайн болсон зэрэг олон ач холбогдол гарч байгааг зохион байгуулагчид хэлж байна.

