Мэдээ мэдээлэл
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЗҮҮН ДӨРВӨН АЙМАГ ТУРШЛАГА СОЛИЛЦОЖ БАЙНА
2025.03.17
Үйл явдлын мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дасан зохицох арга хэмжээний төлөвлөгөөний төсөлтэй танилцах, туршлага солилцох салбар форум өнөөдөр /2025.03.14/ Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо боллоо.
Тус форумд Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон, Чингис хотын Захирагч Д.Эрдэнэбаатар нараар ахлуулсан АЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, ХХААГ, ОБГ, Нэгдсэн эмнэлэг, аймаг болон сумын ИТХ-ын төлөөллүүд оролцож байна.
Салбар форумаар аймгууд өөрсдийн боловсруулсан төлөвлөгөөний төслийг танилцуулж, төслийн хүрээнд цаашид хэрхэн уялдаа холбоотой хамтран ажиллах талаар санал солилцож байна.


