Мэдээ мэдээлэл
ОЙ ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “ШУУРХАЙ БҮЛЭГ” СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА
Тус Шуурхай бүлэг 5 хэсэгт хуваагдан сумын төвийн болон малчин айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад объектын болон ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, түймэр гарсан тохиолдолд унтраах ажиллагааг цаг алдалгүй явуулах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.
Улсын онцгой комиссын 2025 оны “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаврыг үндэслэн Аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор шуурхай бүлэг ажиллуулах тухай” А/113 захирамж, Онцгой байдлын газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар сумдад ажиллах “Шуурхай бүлэг” томилогдож, үүрэг чиглэл аван ажиллаж байна.

