Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ТӨВИЙН СУРГУУЛИУДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Өнөөдөр /2025.03.13/ Засаг даргын Зөвлөх Г.Тайванжаргал Политехник коллеж болон аймгийн төвийн ЕБС-ийн сургуулиудын Нийгмийн ажилтнуудыг хүлээн авч уулзаж, тэдний саналыг сонслоо.
Тухайлбал, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах, туршлага судлах, спорт заалны хүрэлцээ дутмаг, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, дугуйлан секц явуулах анги танхим муутай, соён гэгээрүүлэх ажлыг бодлогын түвшинд зохион байгуулах, гар утасны хэт их хэрэглээ, анхаарал дутмагшлын талаар арга хэмжээ зохион байгуулах, цахилгаан тамхины хэрэглээг багасгахад анхаарах, гэр бүлийн хүмүүжил, хүүхдийн өсөж торниж буй орчныг сайжруулах зэрэгт онцгойлон анхаарах шаардлагатай байгааг нийгмийн ажилтнууд хэлж байна.
Эдгээр асуудлыг аймгийн бодлого, шийдвэрт тусгаж, шат дараалалтай арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулна гэдгээ илэрхийллээ.

