ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧИДТЭЙ "ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ" ХИЙВ

2025.03.14
Үйл явдлын мэдээ

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсэж хөгжсөний 112 жилийн ой энэ сарын 06-ны өдөр тохиосон. Энэ өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн нийт гишүүдийг хүлээн авч "Зангиагүй уулзалт" хийдэг уламжлалтай. Уг уламжлалын дагуу энэ сарын 12-ны өдөр салбар зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Энэ удаад аймгийн Засаг дарга орон нутагт томилолттой учир аймгийн Засаг даргын зөвлөх Г.Тайванжаргал, Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ш.Жавхлан нар хүлээн авч уулзан чөлөөт ярилцлага хийж, салбарын асуудлын талаар санал солилцов.

Уулзалтын үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим сэтгүүлч, ажилтнуудыг шагнаж урамшуулав.
Хэнтий аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр Өндөрхаан ТВ-ийн захирал, сэтгүүлч Ө.Одмаа, Хан Хэнтийн алдартан тэмдгээр Өндөрхаан ТВ-ийн сэтгүүлч Ш.Батчимэг, Аз Фото студийн захирал Ц.Чинзориг, Аруухан.мн сайтын эрхлэгч Э.Отгонбаяр, аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр найруулагч, хөтлөгч Д.Эрдэнэболд, Хэнтийн мэдээ сонины зураглаач Э.Болортулга,
аймгийн ИТХ-ын "Хүндэтгэл"-ээр Хэнтий Житайм сайтын менежер Б.Болорчимэг нар шагнагдлаа.

9

5_1.[2]