ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

2025.03.13
Үйл явдлын мэдээ

Өнөөдөр /2025.03.12/аймгийн төв талбайд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг болон Марш тактикийн тэмцээний гарааны өмнөх ажиллагаа явагдаж байна.

Тус өдөрлөгийн хүрээнд цэргийн хүрээний байгууллагууд тус тусын үйл ажиллагаагаа иргэд олон нийтэд танилцуулж, гардан тулааны үзүүлэх тоглолт, жагсаалын үзүүлэх тоглолт, галын бэлтгэлийн норматив, үй олноор хөнөөх хэрэгслийн норматив, биеийн тамирын нормативуудыг үзүүллээ.

Эх оронч үзлийг хүүхэд залуучуудад төлөвшүүлэх, мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх, төрийн тусгай албанд алба хаах сонирхлыг нэмэгдүүлэх үүднээс аймгийн төвийн ЕБС-иудын дунд, ахлах ангийн 250 гаруй сурагчид болон иргэдийг хамруулан зохион байгууллаа.

10