Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.АЮУРБУНЬ ГАЛ ТҮЙМЭРТ ӨРТСӨН ӨРХҮҮДЭД ХҮНСНИЙ БАГЦ ХҮРГЭЛЭЭ
2025.03.13
Сумдын мэдээ
Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь өнөөдөр /2025.03.12/ Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Шуурхай хэсгийн бүрэлдэхүүний хамтаар Баян-Овоо суманд ажиллалаа.
Аймгийн Засаг даргын зүгээс гал түймэрт өртсөн өрхүүдэд хүнсний багц хүргэлээ.
Мөн зүүн бүсийн түймэрт өртсөн айл өрхүүдэд иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлснийг ажлын хэсгийн бүрэлдэхүүн хүлээлгэн өглөө.
Баян-Овоо сумын Сүмбэр багт гарсан гал түймрийн улмаас нийт 30.800 га газар шатсан бөгөөд урьдчилсан байдлаар 5 айлын 7 гэр, 5 саравч, 4 хашаа, 1 өрхийн 300 гаруй толгой мал үрэгджээ.
Одоогоор идэвхтэй гал түймрийн голомт байхгүй гэдгийг холбогдох албаныхан мэдэгдэж, түймэрт өртсөн талбай, айл өрхүүдийн болон нийт хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Мөн гал түймэрт өртсөн айл өрхөд СЭМҮТ, ЭМЯ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.


