“АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХУРАЛДААН”-ЫГ ТОГТМОЛЖУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2025.03.12
Үйл явдлын мэдээ

“Хэнтий аймгийн удирдах ажилтны хуралдаан”-ыг энэ сарын 11-ний өдрийн Мягмар гарагаас эхлэн зохион байгуулж эхэллээ. Тухайлбал, аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй 58 агентлаг байгууллагын дарга, захирал, удирдах ажилтнууд уг хуралд оролцож, мэдээлэл солилцон ажиллах юм.

- Агентлаг, байгууллагын дарга нарын өргөтгөсөн хуралдааныг сар бүрийн 2 дахь долоо хоногийн Мягмар гарагийн 14:00 цагт,

- Агентлагийн дарга нарын шуурхай хуралдаан Сар бүрийн 4 дэх долоо хоногийн Мягмар гарагийн 14:00 цагт

- Сумдын удирдлагуудын хуралдааныг сар бүрийн 2 дахь долоо хоногийн Лхагва гарагийн 14:00 цагт

- Аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал 7 хоног бүрийн Даваа гарагийн 08:30 цагт

- Бүтээн байгуулалтын зөвлөлийн хуралдаанууд тухай бүртээ зохион байгуулагдаж байхаар Аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/26 дугаар захирамжаар баталж, хуралдааны тов, дэгийг тогтоох журмыг хавсралтаар батлан албажууллаа.
Уг хуралд Хэрлэн сум, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Ус цаг, уур орчны шинжилгээний төв, Цагдаагийн газар тогтмол мэдээлэл хийж байхаар журамд тусгажээ.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах, мэдээ мэдээллийг шуурхай солилцох, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, аймгийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах, удирдах албан тушаалтны хариуцлагыг сайжруулах зорилготой юм.

482205985_1054147460150267_7830833676250590655_n

482345462_1054619380103075_1071428457374497022_n

484067685_1054619530103060_4331426135342191928_n

482348220_1054619396769740_5900629915113714210_n