Мэдээ мэдээлэл
ПАРТИЗАН Б.ПУНЦАГИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Монгол Цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2025.03.11/ аймгийн удирдлагууд, аймгийн цэргийн хүрээнийхэн Ардын журамт цэргийн анхны хорооны дарга Партизан Б.Пунцагийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Ардын журамт цэргийн анхны хороон дарга, партизан Базарын Пунцаг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Ховд, Улиастайг чөлөөлөх зэвсэгт тэмцэлд их бууны Пунцаг нэрээр дайнд оролцож Ховд, Улиастайн амбаныг хөөж гаргах их үйлд оролцож байв.
Улмаар 1919 онд Хиагтын гамин цэргийн албанд ажиллаж байхдаа Сүхбаатар, Чойбалсантай танилцаж байв. Ардын төр засгийн даалгавраар Ардын Хувьсгалын анхны 7 болох Сүхбаатар, Чойбалсан, Бодоо, Данзан, Чагдаржав, Лосол, Догсом нарыг улсын хилээр гаргах, буцаан оруулах мөн Оросоос зэвсэг техник оруулж ирэх ажлыг хариуцан ажиллаж байжээ. Ардын журамт цэргийн анхны хороон дарга, сүүлд дөрвөн хороо байгуулагдахад нэгдүгээр хороон даргаар ажиллаж, Хиагтыг чөлөөлөх дайнд тэрбээр оролцсон юм.
Мөн МАН-ын анхдугаар хуралд оролцож намын дүрэм программыг батлах худалд оролцсон 26 хүний нэг, Баруун хойд хязгаарт Чойбалсантай цуг түүний орлогчоор явж байсан. Чойбалсанг Сүхбаатар жанжны орлогчоор ажиллахаар явах үед Баруун хязгаарын цэргийн командлагч болсон.

