Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН КАЗАХ ИРГЭДИЙН ХОЛБООГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025.03.11
Үйл явдлын мэдээ
Өнөөдөр /2025.03.11/ аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, ИТХ-ын дарга Б.Цогт-Орших нар аймгийн "Казах иргэдийн холбоо"-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Аймгийн Казах иргэдийн холбоо өнгөрсөн 2 дугаар сарын 12-нд Удирдах зөвлөлийн 15 гишүүнтэйгээр байгуулагдаж тэргүүнээр нь
"ЧИНГИС АЛТАЙН ГАЙХАМШИГ" ХХК -ийн захирал, Хэрлэн сумын ИТХ- ын төлөөлөгч Х.Аманбек сонгогдсон байна.
Тус холбооны хувьд Казах түмний баяр Наурызын баярыг 03 дугаар сарын 19 -ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Мөн Казах иргэдийн соёлын төв байгуулах төлөвлөгөөтэй учраас газрын асуудлыг шийдэж өгөхийг аймгийн удирдлагуудаас хүслээ.
Аймгийн Засаг даргын зүгээс Хэнтий нутгийн хөгжилд казах үндэстний хувь нэмэр их байсныг дурдаж, холбооны үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад казах үндэстний төлөөлөл өнөөдрийг хүртэл тасралтгүй сонгогдсоор байгааг аймгийн ИТХ-ын дарга хэлж, холбооны үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Зүүн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд казах үндэстний урлаг соёл, зан заншил нь чухал нөлөөтэй учраас соёлын сурталчилгааны ажлуудад идэвхийлэн ажиллахыг аймгийн удирдлагуудын зүгээс хүслээ.
Аймгийн хэмжээнд урьдчилсан тооцооллоор 1000 орчим казах үндэстэн суурьшиж байгаа бөгөөд нэгдсэн тоо мэдээллийг тус холбоо нарийвчлан гаргаж байгаа аж.


