УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН СУРАГЧИДТАЙ УУЛЗЛАА

2025.03.11
Үйл явдлын мэдээ
✅️Өнөөдөр/2025.03.10/ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Чингис хотод ажиллаж байна.
✅ Эхний уулзалтаа ахлах ангийн сурагчдаар эхэлж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо. Уулзалтанд Хэрлэн сумын ЕБС-ийн 10, 11 дүгээр ангийн 600 гаруй сурагчид оролцлоо. Тэд ЭЕШ-ыг өргөтгөсөн хэлбэрээр авах хугацааг 2028 он хүртэл хойшлуулсан нь суурь мэдлэгээ бататгах, гүнзгийрүүлэн судлах, мэргэжлийн чиг баримжаагаа төлөвлөх хугацаа олгосонд талархаж буйгаа илэрхийллээ. Мөн анги танхим, дотуур байрны хүрэлцээ, ариун цэврийн өрөөний тав тух, интернэтийн хурдны асуудлуудыг ч хөндөв.
✅️УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сурагчдад тулгарч буй асуудал тэр дундаа дотуур байрны сурагчидтай уулзалт хийж, тулгарч байгаа асуудлуудтай танилцан шийдвэрлэх боломжтой зүйлүүдийг шийдвэрлэхийг аймгийн Боловсролын газрын даргад үүрэг болгов.
482027299_1053256890239324_6222409749495516110_n
482013926_1053256286906051_147389886691781281_n
482032892_1053256310239382_4480649575827314091_n
482019528_1053256703572676_6828140904444383718_n
482073978_1053256450239368_2437553752460347569_n