Мэдээ мэдээлэл
АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН НАМДАГИЙН ХҮРЭЛЭЭ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА
2025.03.11
Үйл явдлын мэдээ
Баянхутаг сумын Жаргалант багийн малчин, Монгол Улсын тод Манлай уяач Намдагийн Хүрэлээ МҮОНРТВ-ийн "АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН"-ээр шалгарч, шагналыг аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, аймгийн Засаг даргын Зөвлөх Г.Тайванжаргал болон сумын удирдлагууд гардууллаа.
Н.Хүрэлээ нь 2011 онд Өмнөговь аймгаас отроор нүүж ирээд Баянхутаг сумын Жаргалант багт суурьшиж, адуун сүргээ голчлон өсгөн үржүүлсээр Алтан унаганы эзэн болж байна.


