ЖАРГАЛТХААН СУМЫН БАЯН-ЭРДЭНЭ БАГИЙН МАЛЧИН Д. ЖАНЧИВ, С. ЭНХТУЯА НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ БОЛЛОО

2025.02.28
Үйл явдлын мэдээ
Аймгийн аварга малчин Д.Жанчив нь мал аж ахуйн салбарт нийт 35 жил тасралтгүй ажиллаж, хөдөлмөрлөж байна. Сүүлийн 2 жилд цөөн малтай 2 өрхийг малжуулахад бодитой хөрөнгө оруулалт хийж, нийт 296 толгой малыг малжуулахаар өгчээ.
Төллөсөн эх малаа саалинд бүрэн хамруулан 9000 л
орчим сүү сааж, зах зээлд борлуулж ард иргэдийг сүү цагаан идээгээр хангаж байна.

Жил бүр 50-55 тонн байгалийн хадлан, 8-10 тонн гар тэжээл, 8-10 тонн хүчит тэжээл бэлтгэж 10-12 тонн хужир шүү татан авч, мал сүргээ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд цаг алдалгүй бүрэн хамруулдаг байна. Түүнийг 2011 онд ХАА-н тэргүүний ажилтан, 2012 онд Мянгат малчин, 2016 онд Сумын сайн малчин, 2020 онд Хөдөлмөрийн хүндэт цол тэмдэг болон аймаг, сумын ойн медалиар шагнаж байжээ.