Мэдээ мэдээлэл
БАЯНЗҮРХ БАГИЙН МАЛЧИН Д.БОЛДБААТАР, Ц.ХУНДАРМАА НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИНААР ТОДОРЛОО
2025.02.27
Үйл явдлын мэдээ
Шагналыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батболд, аймгийн Засаг даргын зөвлөх Г.Тайванжаргал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ардчилсан намын бүлгийн дарга Ц.Амгаланбаатар, сумын ИТХ-ын дарга Ц.Пүрэвдорж, Засаг дарга Р.Энхтөр, багийн Засаг дарга Г.Эрдэнэсувд нар гардууллаа.
Баянзүрх багийн малчин Дүүдийн Болдбаатар нь Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техникумд элсэн орж малын бага эмчээр төгссөн, 1988 оноос одоог хүртэл малын эмч, малчнаар ажиллаж байсан.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн нийгэм рүү шилжихэд 89 толгой малтайгаар ардын аж ахуйтан болон малын тоо толгойгоо мянга хүргэн, малынхаа ашиг шимийг хүртэн мал аж ахуйн салбарт одоог хүртэл тасралтгүй 37 дахь жилдээ ажиллаж байна.
Энэ хугацаанд Д.Болдбаатарыг хөдөлмөрийг төр засаг, аймаг, сумаас үнэлэн дараах шагналуудаар:
• 2006 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хүндэт тэмдэг“
• 2007 онд Мянгат малчин
• 2014 онд “Хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” тэмдэг
• 2016 онд “Хан Хэнтий алдартан” тэмдэг
• 2017 онд Сумын сайн малчин
• 2023 онд Хэнтий аймгийн 100 жилийн хүндэт тэмдэг
• 2024 онд Дорнодын политехник 100 жил тэмдгээр тус тус шагнасан байна.

