ЖАРГАЛТХААН СУМЫН БАЯНЦОГТ БАГИЙН МАЛЧИН Б.БАТТӨМӨР, Л.ӨСӨХГЭРЭЛ НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ БОЛЛОО

2025.02.27
Үйл явдлын мэдээ
Аймгийн аварга малчдын шагналыг ИТХ-ын дарга Б. Цогт-Орших, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Н.Үнэнбат болон сумын удирдлагууд гардууллаа.
Аймгийн аварга малчин Б.Баттөмөр нь мал аж ахуйн салбарт нийт 26 жил тасралтгүй ажиллаж байна. Бог малаа Бодод шилжүүлж мал сүргээ төрөл тус бүр дээр нь өсгөж, малын хорогдолгүйгээр бойжуулж яваа туршлагатай малчин юм. Төллөсөн эх малаа саалинд бүрэн хамруулан 8600 л сүү сааж, зах зээлд борлуулж байна.
Сүүлийн 2 жилд цөөн малтай 2 өрхийг малжуулахад бодитой хөрөнгө оруулалт хийж, нийт 392 толгой малыг малжуулахаар өгчээ.

Өөрсдийн хүчээр жил бүр 45-50 тонн байгалийн хадлан, 8-10 тонн гар тэжээл, 10-15 тонн хүчит тэжээл бэлтгэж, 18-20 тонн хужир шүү татан авч, өвөлжилтөндөө бэлтгэдэг ажээ. 2011 онд Мянгат малчин, 2014 онд Сумын сайн малчнаар шалгар байв. Мөн сум, аймгийн ойн медалиар шагнагдаж хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байсан тэрбээр мал сүргээ тогтмол өсгөж, ашиг шимийн гарцыг нэмэгдүүлснээр 2024 онд мянга гаруй мал тоолуулжээ.