Мэдээ мэдээлэл
БАРЫН ДУГАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО
2025.02.26
Үйл явдлын мэдээ
Мөрөн сумын Бүрээт багийн малчин Барын Дугар сар шинийн босгон дээр аймгийн Аварга малчин болж, өргөө гэртээ шагналаа гардан авлаа.
Түүний хувьд 26 жилийнхээ амьдралыг мал маллахад зориулж, малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэн ажиллаж хөдөлмөрлөж яваа эгэл даруу малчдын төлөөлөл юм.
Нутгийнхаа цөөн малтай иргэдийг малжуулахад зориулж, 3 өрхөд 400 орчим толгой мал өгсөн байна.
Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдэгээр 2020 онд шагнуулж, сумын аварга малчинаар 2021 онд шалгарч байжээ.


