Мэдээ мэдээлэл
БОР-ӨНДӨР СУМЫН “ӨЛГИЙ” БАГИЙН МАЛЧИН Л.ЭНХТӨР 37 НАСАНДАА #АЙМГИЙН_АВАРГА МАЛЧИН БОЛЛОО
2025.02.26
Үйл явдлын мэдээ
Бор-Өндөр сумын “Өлгий” багийн малчин Л.Энхтөр хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж, 2025 оны аймгийн аварга малчин цол хүртлээ. Тэрээр “Өлгий” багийн долоо дахь аймгийн аварга малчин болж буй бөгөөд мал аж ахуйн салбарт үлгэр жишээч нэгэн гэдгээ баталж байна.
Аймгийн аварга малчны шагналыг Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Дарьхүү, Д.Алтангэрэл нар гардууллаа. Мөн Бор-Өндөр сумын Засаг даргын орлогч Х.Галбадрах, ИТХ-ын дарга Д.Мөнх-Эрдэнэ, Хөдөө аж ахуйн тасгийн дарга П.Энх-Амгалан нар хүрэлцэн ирж, Л.Энхтөрийн гэр бүлийн малч хөдөлмөрийг өндрөөр үнэлэн баяр хүргэлээ.