Мэдээ мэдээлэл
БАТААГИЙН БУЯНТОГТОХ "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ" БОЛЛОО
2025.02.26
Үйл явдлын мэдээ
Норовлин сумын Онон багийн малчин Батаагийн Буянтогтох сар шинийн босгон дээр аймгийн Аварга малчин өрхөөр тодорлоо. Алс баруун хязгаар Увс аймгаас Хан Хэнтий нутагт шилжин суурьшаад 8 жил болж байгаа тэрбээр 35 жил мал маллан, хөдөө аж ахуйн салбарт өөрийн аж амьдралыг зориулжээ.
Мал сүргээ төрөл тус бүр дээр нь өсгөж, 2 өрхөд дэмжлэг үзүүлэн 230 гаруй малыг малжуулахад зориулсан байна.
Түүний хувьд 2015 онд Аймгийн алдарт уяач, 2017 онд сумын манлай малчнаар шалгарч байв.
Шагналыг аймгийн Засаг дарга Д.Аюурбуниар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өглөө.

