Мэдээ мэдээлэл
МӨРӨН СУМЫН ЗӨӨЛӨН БАГИЙН МАЛЧИН Ц.ПҮРЭВЦОГЗОЛ АЙМГИЙН_АВАРГА МАЛЧИН ЦОЛ ХҮРТЛЭЭ
2025.02.26
Үйл явдлын мэдээ
Ж.Пүрэвцогзол нь бага залуу наснаасаа мал дээр өсөж, өнөөдрийг хүртэл 35 дахь жилдээ буянт мал сүргээ маллан амьдарч байна.
Түүний хувьд мал сүргээ төрөл тус бүр дээр нь өсгөж үржүүлэн, малынхаа таваарлаг чанарт анхаарч, хашаа хороо өвөлжөө, өтөг бууцаа нямбайлан зэхэж нэг ч төлийн хорогдолгүй бойжуулсан хашир туршлагатай малчдын нэг.
Сумынхаа 3 өрхөд дэмжлэг үзүүлж, малжуулахад зориулан 330 гаруй толгой өгсөн байна.

