АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН ГАНХУЯГИЙН ЭНХЦЭЦЭГ ШАГНАЛАА ГАРДЛАА

2025.02.26
Үйл явдлын мэдээ
Мөрөн сумын Чандган багийн саальчин Ганхуягийн Энхцэцэг Хөхөгчин Могой жилийн босгон дээр "Аймгийн Аварга Саальчин" цол тэмдэг хүртлээ.
Шагналыг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга А.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ш.Жавхлан болон аймаг, сумын удирдлагуудын төлөөлөл гардуулан өглөө.

Аварга саальчин Г.Энхцэцэг 18 жил мал маллаж байгаа бөгөөд үхэр сүргийнхээ чанарт онцгойлон анхаарч жилд 3.9-5.7 тн сүү сааж, 1.8 тн цагаан идээ боловсруулжээ.

Түүний хувьд 2020 онд гэр бүлийн хүний хамтаар "Сумын аварга малчин", 2021 онд "Сумын аварга Саальчин" болж байсан байна.