НОРОВЛИН СУМЫН ОНОН БАГИЙН МАЛЧИН С.БАЯРСАЙХАНД УЛСЫН АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2025.02.26
Сумдын мэдээ

Улсын Аварга малчин Сүхээгийн Баярсайханы шагналыг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд болон аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, аймгийн Хүнс , Хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантөмөр тэргүүтэй албаны хүмүүс малчны хотонд нь гардуулж өглөө.

Сүхээгийн Баярсайхан нь 1977-1980 онд цэргийн алба хааж, 1980-1988 он хүртэл Худалдаа бэлтгэлийн ангид агент хийж, 1991 оноос Норовлин сумын Онон багтаа суурьшин 33 жил мал маллан амьдарч байна.

Түүний хувьд 1988 онд Сумын Сайн малчин, 2019 онд аймгийн Аварга малчин, 2019 онд Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан, 2020 онд МҮОНРТ-ийн нэрэмжит Алтан Унаганы эзэн болж байжээ.

33 жил мал маллахдаа 5 төрөл дээр нь өсгөж, малынхаа үүлдэр угсаа, ашиг шимийг нэмэгдүүлсээр яваа туршлагатай малчин юм.